АШУҮИС-ийн “ЭРДМИЙН ЧУУЛГАН-63” 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 09.00-16.30 цагт цахимаар зохион байгуулагдах тул Эрхэм хүндэт багш, судлаачид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

“ЭРДМИЙН ЧУУЛГАН-63”ийн хүрээнд АШУҮИС-ийн бүрэлдэхүүний 9 салбар Эрдмийн зөвлөлийн цахим хуралдаанууд амжилттай зохион байгуулагдаж, нийт 119 эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцэгдэж, багш, судлаачид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн 824 илтгэл Эрдмийн чуулганы эмхэтгэлд хэвлэгдэн цахим ном хэлбэрээр та бүхний гарт хүрээд байна.

2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр цахимаар зохион байгуулагдах АШУҮИС-ийн “ЭРДМИЙН ЧУУЛГАН-63”-д гадаад, дотоодын зочин илтгэгчид, салбар хуралдааны шилдэг илтгэлүүд хэлэлцэгдэх бөгөөд 2020 онд Scopus, Web of Science-д бүртгэлтэй IF бүхий сэтгүүлд хариуцлагатай зохиогч, 1-р зохиогч, хамтран зохиогчоор бүтээл хэвлүүлсэн багш судлаачдад мөнгөн шагнал, батламж гардуулна.

Энэ удаагийн нэгдсэн хуралдаанд 100 гаруй шилдэг илтгэл, эмнэлзүйн тохиолдол бүхий “Эрдмийн чуулган-63” илтгэлийн эмхэтгэл, 30 орчим эрдэм шинжилгээний шилдэг өгүүллээс бүрдсэн “Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан“ сэтгүүлийн тусгай дугаар хэвлэгдэж, цахим ном хэлбэрээр багш судлаачдын хүртээл болно.

Уламжлал болон зохион байгуулагддаг Эрдмийн чуулгандаа эрдэмтэн багш, судлаачид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.


 ЭРДМИЙН ЧУУЛГАН 63

УРИЛГА-ХӨТӨЛБӨР
“ЭРДМИЙН ЧУУЛГАН-63” БҮРТГЭЛ (GOOGLE.COM)

ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ