Эрдмийн сургуулийн Эрдмийн сургалтын тэнхимийн багш нар Төгсөлтийн сургалтын танхимын магистр, докторын суралцагчдад зориулан Эрдэм шинжилгээний зөвлөх үйлчилгээг ЦАХИМААР зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний зөвлөх үйлчилгээнд дараах асуудлыг хамруулах болно. Үүнд:

  1. Судалгааны ажлын төлөвлөлт,
  2. Судалгааны сэдвийн сонголт,
  3. Судалгааны арга зүй,
  4. Үр дүнгийн статистик боловсруулалт,
  5. Эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл туурвих,
  6. Эрдэм шинжилгээний төсөл боловсруулах,
  7. Мэргэжлийн болон шинжлэх ухааны англи хэл.

Эрдэм шинжилгээний зөвлөх үйлчилгээг өдөр бүр 15:00 – 17:00 цагт дор дурдсан хуваарийн дагуу цахимаар үзүүлнэ.

Эрдэм шинжилгээний зөвлөх үйлчилгээний хуваарь

ГарагБагшийн нэрИмэйл хаягУтасны дугаар
1ДавааАУ-ны доктор Л.Баттүвшинbattuvshin@mnums.edu.mn9919-2738
2Даваа МягмарШУ-ны магистр Gregory Greif *gregory@mnums.edu.mn8015-6414
3МягмарАУ-ны доктор Г.Баясгаланbayasgalan.g@mnums.edu.mn9192-9191
4ЛхагваАШУ-ны доктор, профессор Б.Мөнхбатmunkhbatb@mnums.edu.mn9908-5959
5ПүрэвАУ-ны доктор, дэд профессор  О.Болорсайханbolorsaikhan@mnums.edu.mn9908-9566
6БаасанАУ-ны доктор, профессор Н.Сүмбэрзулsumberzul@mnums.edu.mn9928-4642

Тодруулга: * Gregory Greif багш мэргэжлийн болон шинжлэх ухааны англи хэлний зөвлөгөө өгнө.

Зөвлөх үйлчилгээний заавар:

  1. Суралцагч өөрт тулгамдсан асуудлаа зөв, оновчтой тодорхойлно.
  2. Суралцагч зөвлөх үйлчилгээ авах хүсэлтээ тухайн багшийн хуваарьт өдрийн өмнөх өдрийн 10:00 – 11:00 цагт багшид и-мэйлээр илгээнэ.
  3. Багш и-мэйлээр ирүүлсэн суралцагчдын хүсэлтийг нэгтгэн, хуваарьт өдрөө суралцагч бүрт ганцаарчилсан зөвлөгөө өгч ярилцах цагийн хуваариа нарийвчлан гаргана.  
  4. Багш цахим зөвлөгөө өгч ярилцахаар товлосон цаг, интернэт холболт – линк хаягийн мэдээллийг суралцагч бүрт и-мэйлээр мэдээлнэ. 
  5. Багш хуваарьт өдрийн товлосон цагтаа суралцагчтай цахимаар холбогдож зөвлөгөөгөө өгнө.
  6. “Zoom Meeting” эсвэл “Google Meet” программыг ашиглана.

Анхаарах зүйл:

  1. Суралцагч цахимаар холбогдох интернэт орчин, компьютер, техник хэрэгслээ сайтар бэлтгэсэн байна.
  2. “Zoom Meeting” эсвэл “Google Meet” программыг ашиглах чадвартай байна.
  3. Багш нэг суралцагчтай 20 минут ярилцах, 15:00 – 17:00 цагийн хооронд нийт 6 суралцагчид зөвлөгөө өгөхөөр төлөвлөнө.

Эрдэм шинжилгээний зөвлөх үйлчилгээний талаарх асуулт болон саналаа munkhtuya.tse@mnums.edu.mn хаягаар ирүүлнэ үү.

ЭРДМИЙН СУРГАЛТЫН ТЭНХИМ