АШУҮИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны А/135 тоот тушаалаар АШУҮИС-ийн бүрэлдэхүүнд Эрдмийн Сургуулийг Эрдмийн сургалтын тэнхим ба Олон улсын сайбер сургалтын тэнхим гэсэн бүтэцтэйгээр үүсгэн байгуулсан байна.

Эрдмийн сургалтын тэнхим 6 багш, мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр 2018 оны 10 сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд тус тэнхимийн анхны эрхлэгчээр АУ-ны доктор Н.Цэнгэлсайхан ажилласан.

Тэнхимийн эрхлэгчид:

  • АУ-ны доктор Н.Цэнгэлсайхан (2018 оны 10 сараас 2019 оны 10 сар)
  • АУ-ны доктор, профессор А.Цэнд-Аюуш (2019 оны 12 сараас 2020 оны 3 сар)
  • АУ-ны доктор, дэд профессор А.Аварзэд (2020 оны 4 сараас 7 сар)
  • АШУ-ны доктор, профессор Б.Мөнхбат (2020 оны 7 сараас )

Тус тэнхим одоогоор профессор 2, дэд профессор 1, ахлах багш 1, дадлагажигч багш 1 гэсэн орон тоотой ажиллаж байна.

Эрдмийн сургалтын тэнхимийн бүрэлдэхүүн:

Багшийн овог нэрЭрдмийн зэрэг, цолАлбан тушаал
1Батмөнхийн МөнхбатАШУ-ы доктор, профессорТэнхимийн эрхлэгч
2Нямжавын СүмбэрзулАУ-ы доктор, профессорПрофессор
3Омбоосүрэнгийн БолорсайханАУ-ы доктор, дэд профессорДэд профессор
4Гомбожавын БаясгаланАУ-ы докторАхлах багш
5Цэрэндуламын МөнхтуяаХэл шинжлэлийн ухааны магистрДадлагажигч багш

Эрдмийн сургалтын тэнхимийн хамт олон АШУҮИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2020 оны 06 сарын 23-ны өдрийн А/156 тоот тушаалаар батлагдсан АШУҮИС-ийн Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмын дагуу Магистрын танхимын болон Докторын сургалтын хөтөлбөрүүдийн мэргэжлийн суурь хичээлийг мэргэжлийн өндөр түвшинд чанартай зохион байгуулах зорилт тавин ажиллаж байна.

Тэнхимийн үйл ажиллагаа:

  • Төгсөлтийн сургалтын үйл ажиллагаа
  • Эрдэм шинжилгээний зөвлөх үйлчилгээ
  • “Central Asian Journal of Medical Sciences” сэтгүүлийг эрхлэн гаргах
  • Гадаад хамтын ажиллагаа

Тэнхимийн багш нарын танилцуулга

Холбоо барих:

Хаяг: Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль,

С.Зоригийн гудамж, Ш/Х-48/111 Улаанбаатар хот 14210,

Монгол Улс

Утас: +976-11-320623

Вэб: Graduate.mnums.edu.mn И-мэйл: offdpt.graduate@mnums.edu.mn