АШУҮИС-ийн дэргэд байгуулж буй Тархи судлалын хүрээлэнгийн нээлт өчигдөр боллоо.

XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан бол тархи судлалын салбар юм. Тус судалгааны хүрээлэн нь тархи судлалын чиглэлээр Монголдоо анхдагч болж буй онцлогтой бөгөөд монгол хүний уураг тархины онцлогт тулгуурлан судалгаа хийх аж. Ойролцоогоор 2.4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж суурилуулжээ.

Хүрээлэнг байгуулснаар орчин үеийн шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, салбар дундын судалгааны платформ үүсгэх, суурь судалгаа болон эмнэл зүйн туршилт судалгаа хийх нөхцөлөөр бэхжүүлэх болон гадаад, дотоодын судалгааны төвтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.