АШУҮИС-ийн салбар Эрдмийн сургуулийн Олон Улсын Сайбер сургалтын тэнхим нь 2015 оны 10 сарын 15 нд анх удаа Монгол Улсын дээд боловсролын төгсөлтийн сургалтад бүрэн цахим хэлбэрээр магистрын сургалт явуулах зорилгоор Олон улсын Сайбер Их Сургууль нэртэйгээр байгуулагдсан.

Цахим сургалтыг санаачлан Монголд нутагшуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан  БНСУ-ын Ёнсей Их Сургуулийн зочин профессор, АШУҮИС-ийн хүндэт профессор Ён Мүн Чэ нь Азийн орнуудад цахим засаглал, эрүүл мэндийн цахим тогтолцоог хөгжүүлэн нэвтрүүлсэн туршлагатай эрдэмтэн юм.

Цахим сургалтын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон улсын боловсролын хөгжлийн чиг хандлага технологийн дэвшлээ дагаад хурдацтай өөрчлөгдөх явцад ялангуяа эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ачаалал ихтэй орчинд ажилладаг ч өөрийн мэдлэг ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх шаардлагатай салбар нийгмийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан НЭМ-ийн

  • Орчин-Хөдөлмөрийн эрүүл мэнд,
  • Эрүүл мэндийн бодлого, удирдлага гэсэн 2 чиглэлээр элсэлт авч эхлэн 2016 оноос
  • Эмэлзүйн Анагаах ухаан Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхим
  • Био-Анагаах ухаан
  • Уламжлалт анагаах ухаан
  • Нүүр ам судлал
  • Сувилахуй
  • Эм-зүй гээд нийт 8 мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн магистрын сургалтыг 100 хувь цахим хэлбэрээр явуулж байна.

Олон улсын сайбер сургалтын тэнхимийн бүрэлдэхүүн:

Сургалтыг олон улсын хэмжээнд хүргэх зорилгоор хичээлийн бүх материалыг Англи, Монгол хэл дээр бэлтгэн гадаад оюутан суралцах боломжийг бий болгон  олон улсын цахим сургалтад дэлхийн 236 улс хэрэглэж байгаа сургалтын Moodle-3,9 системийг хөгжүүлэн сургалтыг чанарыг эрхэмлэн үйл ажиллагаагаа хөгжүүлсээр байна.

2018 оноос Эрдмийн сургуулийн бүтцэт Олон Улсын Сайбер Сургалтын Тэнхим болон өөрчлөгдөж одоогоор магистрын цахим сургалтыг 7 үндсэн чиглэлээр явуулж байна.

Хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд салбар сургуулийн доктор профессор цолтой 126 багш, АНУ, Канад, Япон, БНСУ-ийн их дээд сургуулийн 11  профессоруудтай хамтран ажиллаж байна.

Хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 2000-аад оюутан элсэж, идэвхтэй суралцаж буй 921 оюутны 45 хувийг хөдөө орон нутаг мөн гадаадад ажиллаж амьдарч байгаа суралцагчид эзэлж байна.

Амжилттай суралцаж буй магистрантууд эрдэм шинжилгээний хурал, судалгааны ажлын төслийн хүрээнд сургалтын тэтгэлэгт хамрагддаг.

  • Эрүүл мэндийн бодлого, удирдлага
  • Орчин-Хөдөлмөрийн эрүүл мэнд
  • Анагаах ухаан
  • \Уламжлалт анагаах ухаан
  • Нүүр ам судлал
  • Сувилахуй
  • Эм зүй

Био-Анагаахын чиглэлээр 608 оюутан төгссөнөөс гадаад оюутны хувьд БНСУ, Канад, АНУ, Хятад, ОМӨЗО орны нийт 9 оюутан төгсөөд байна. Төгсөгчдөөс БНСУ-ийн Ёнсей Их Сургууль, Тайваны Үндэсний их Сургуулиудад докторын хөтөлбөрт хамрагдан суралцаж байна. Мөн суралцаж буй оюутнууд ажлын байраа алдалгүй ажлаа хийнгээ цахимаар суралцан мэргэжлээ дээшлүүлэн ажиллаж байна.

Сургалтын давуу тал нь орон зайг үл хамааран өөрийн боломжтой цагтаа онлайнаар суралцах, тухайн цагийг илүү судалгаа шинжилгээ хийх цаг болгон ашиглах гээд олон давуу талууд байгаа нь  шинжлэх ухаан технологийн хөгжил дээд боловсролын салбарын чиг хандлагыг өөрчилж цахим хэлбэрээр суралцах хүсэлтэй оюутны эрэлт хэрэгцээгээр тэнхимийн үйл ажиллагаа илэрхийлэгдэж байна.

Бид эрүүл мэнд, анагаах ухааны ахисан шатны сургалтыг дэвшилтэд цахим технологид түшиглэн эрхэлдэг Ази номхон далайн баруун бүсийн тэргүүлэх төгсөлтийн сургалт, судалгааны байгууллага болох зорилготойгоор ажиллан  мэргэшсэн, чадварлаг баг, салбар дундын хамтын ажиллагаа, академик эрх чөлөө , ёс зүйт харилцаа шинэ технологи нэвтрүүлэн судалгааг хэрэглээ болгох нь бидний эрхэм зорилго үнэт зүйл юм.  Цаашид төгсөлтийн сургалтыг судалгаа, нотолгоонд суурилсан,  эрдэм шинжилгээ судалгааны их сургууль болгохын төлөө сургалтын чанарыг эрхэмлэн  үйл  ажиллагаагаа шинэчлэн хөгжүүлсээр байна.